Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас санаачлан 1988 оноос эхлэн жил бүрийн 12 дугаар сарын 1-ний өдрийг ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх, нөлөөллийн ажлыг зохион байгуулах өдөр болгон тэмдэглэж ирсэн байна. Нэгдсэн үндэстний байгууллагын ДОХ-ын нэгдсэн хөтөлбөрөөс 2022 онд хийгдсэн тооцооллоор дэлхий дахинаа нийт 39 сая хүн халдвартай амьдарч байх магадлалтайгаас 86% нь өөрийнхөө оношийг мэддэг бөгөөд тэдний 76% нь эмчилгээ, тусламж үйлчилгээнд хамрагдаад байна. 2023 онд Дэлхий нийтээрээ ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг “ОЛОН НИЙТИЙН МАНЛАЙЛЛЫГ ДЭМЖЬЕ” уриа дор зохион байгуулж байна.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962