НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Жирэмсний үеийн аюултай шинжүүд

Жирэмсэн эмэгтэй танд дараах шинж тэмдгүүд илэрвэл яаралтай Түргэн тусламж-103 дуудах эсвэл харьяа өрх, дүүргийн эрүүл мэндийн байгууллагад цаг алдалгүй хандаарай!!!

  • Ургийн хөдөлгөөн удаашрах болон хөдлөхгүй болох
  • Толгой хүчтэй өвдөх, 38 градусаас дээш халуурах, дотор муухайрах, бөөлжих
  • Үтрээнээс цус эсвэл ус гарах
  • Таталт өгөх
  • Хэвлий доод хэсгээр базалж хүчтэй өвдөх
  • Шээсний гарц багасах, ойр ойрхон шээх
  • Даралт ихсэх (140/90-ээс дээш болох эсвэл 80/40-өөс доош болох), шилэн хүзүүгээр хөших, нүд бүрэлзэх, нуруугаар байнга өвдөх
  • Аюулхай орчмоор өвдөх
  • Арьс салст гэнэт цайх
  • Тогтмол дуншиж өвдөх (Ялангуяа 37 долоо хоногоос өмнө, цагт 4 -өөс доошгүй удаа)
  • 2023-01-03

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962